Онцлох ишлэл |
|
"Хямралын дараа өсөлтийн хувьцаануудын ашигт ажиллагаа хувьцааны зах зээлийн дунджаас өндөр байдаг." -С. Зоригт Ти Ди Би Секьюритис ҮЦК Зах зээлийн шинжээч |
|
|
|
Онцлох шинжилгээ |
|
*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно |
2020 оны 9-р сараас 2022 оны 6-р сар хүртэлх байдлаар авч үзэх юм бол "MSCI Value index" 2 жил орчмын хугацаанд 13.6%-ийн өсөлтийг үзүүлсэн бол "MSCI Growth index" 11.3%-ийн бууралттай байна. Үүнээс бид өсөлтөт төрлийн хувьцаанууд 2020 оны сүүл үеэс хойш бууралттай байгааг харж болох юм. Хувьцааны зах зээл хэдийгээр бууралттай байгаа боловч аливаа хувьцаат компанийн санхүүгийн гүйцэтгэл сайн байх нөхцөлд тус компанийн хувьцааных нь ханш урт хугацаандаа өсдөг гэдгийг санах хэрэгтэй. |
Дэлгэрэнгүй → |
|
|
|
Хувьцааны зах зээл |
|
*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно |
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Монгол улсын хувьцааны зах зээл 7 хоногт бууралттай байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) Топ 20 индекс 35,347 нэгжид хүрч, 1.90%-иар буурсан. 7 хоногт нийт 1 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа хийгдсэн. Үүнээс хувьцааны арилжаа 0.9 тэрбум төгрөг, сангийн нэгж эрхийн арилжаа 44 сая төгрөгөөр тус тус хийгдсэн.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: Холбооны Нөөцийн Банк (ХНБ) АНУ-ын эдийн засгийн өсөлтийг удаашруулахгүйгээр, инфляцыг дарж чадна гэх өөдрөг хүлээлт 7 хоногт буурж, АНУ-ын хувьцаанууд 7 хоногт бууралттай хаагдлаа. Хувьцааны зах зээлээс технологийн салбарын хувьцаанууд 7 хоногт хамгийн их бууралттай байсан. Технологийн "Nasdaq Composite" индекс 8-р сарын хамгийн доод цэгтээ очсон.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Дэлхийн томоохон орнуудын төв банкнууд өндөр инфляцын эсрэг бодлогын хүүгээ өсгөх төлөвтэй байгаа нь Европын хувьцааны зах зээл 7 хоногт бууралттай байхад гол нөлөөг үзүүллээ. "STOXX Europe 600" индекс 2.58%, "Germany’s DAX" индекс 4.23%, "France’s CAC 40" индекс 3.41%, "Italy’s FTSE MIB" индекс 2.84%, "UK’s FTSE 100" индекс 1.63%-иар тус тус буурлаа.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Жексон Хоулд болсон Баасан гарагийн симпозиумд ХНБ-ны тэргүүн бодлогын хүүг өсгөх хүлээлттэй байгаагаа мэдэгдсэн нь Япон улсын хувьцааны зах зээл 7 хоногт бууралттай байхад нөлөөллөө. "Nikkei 225" индекс 1.0%, "TOPIX" индекс 0.75%-ийн тус тус бууралттай хаагдсан.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ-ын хувьцааны зах зээл эдийн засгийн хэтийн төлөвийн таагүй байдал болон цаг агаарын температурын хэт өндөр байдалтай холбоотойгоор 7 хоногт бууралттай байлаа. "Shanghai Composite" индекс 0.67% "CSI 300" индекс 1.05%-иар тус тус бууралттай хаагдсан. |
Дэлгэрэнгүй → |
|
|
|
|
Бондын зах зээл |
|
*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно |
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 45 ширхэг бондыг нийт 8.73 сая төгрөгөөр 7 хоногт арилжаалсан. төгрөгөөр 7 хоногт арилжаалсан.
ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын эдийн засгийн хэтийн төлөв удаашралтай байгаагийн нөлөөгөөр тус улсын 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж 7 хоногийн ихэнх хугацаанд өсөлттэй байлаа. (Бондын үнэ болон өгөөж нь эсрэг чиглэлд хөдөлдөг.) Жексон Хоулд болсон симпозиум дараагаар АНУ-ын эрсдэл багатай бондуудын өгөөж өссөн. |
Дэлгэрэнгүй → |
|
|
|
Эдийн засгийн мэдээ |
|
ҮСХ: II УЛИРАЛД ӨРХИЙН САРЫН ДУНДАЖ ОРЛОГО ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 0.2 ХУВИАР БУУРСАН |
2022.08.24 |
Энэ оны II улиралд өрхийн сарын дундаж бодит орлого 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 0.2 хувиар буурсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Үүнд тэтгэвэр, тэтгэмжийн бодит орлого 19.3 хувиар буурсан нь голчлон нөлөөлсөн байна. |
Дэлгэрэнгүй |
БНХАУ-ЫН КОКСЖИХ НҮҮРСНИЙ ИМПОРТ VII САРД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 62.23 ХУВИАР ӨСЖЭЭ |
2022.08.23 |
Долоодугаар сард БНХАУ 6.12 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 62.23 хувиар өссөн үзүүлэлт боллоо. |
Дэлгэрэнгүй |
|
|
|
Хувьцаат компанийн мэдээ |
|
"МОН-ИТ БУЛИГААР" ХК-ИЙН ОНООСОН НЭРИЙГ "БУЛИГААР" ХК БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ |
2022.08.25 |
Монголын хөрөнгийн биржийн III ангилалд бүртгэлтэй "Мон-Ит Булигаар" ХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар компанийн нэрийг өөрчилж, дүрмийн шинэчилсэн найруулгыг баталсантай холбогдуулан Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/50 тоот тушаал болон Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 382 тоот тогтоолоор "Мон-Ит Булигаар" ХК-ийн оноосон нэрийг "Булигаар" ХК болгон өөрчлөхөөр шийдвэрлэсэн. |
Дэлгэрэнгүй
|
"СҮҮ" ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО |
2022.08.22 |
"Сүү” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хурлаар компанийн 2022 оны хагас жилийн цэвэр ашгаас нийт 1,581,375,394 төгрөгийг нэгж хувьцаанд 4.60 төгрөгөөр тооцон ногдол ашиг тараахаар шийдвэрлэлээ. |
Дэлгэрэнгүй
|
|
|
|